Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2025.03.13/ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэнэ.
Түүнийг бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, үл хөдлөх хөрөнгийн улсын байцаагч Г.Өлзийбаяр, Г.Ичинхорлоо нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэднийг бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан байна.
Хэргийг эргэн сануулбал, Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн цагдаагийн байгууллагаас шалгаж, Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татаж байсан юм.
Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд “Булаацалдаад байгаа барилгын зураг төсөл, барьсан хөрөнгө миний нөхрийнх. Барилга нийт 6 гэрчилгээтэй бидэнд 2 гэрчилгээ хуулийн дагуу өвлөгдсөн. 6-р давхар нь манай 14 жил амьдарсан гэр нөгөө гэрчилгээ нь нөхөр бид хоёрын ажлын өрөө юм. 4 гэрчилгээ нь нөхрийн хоёр дүүгийн нэр дээр байдаг. Хэвлэлээр бичээд байгаа шиг бүхэлдээ Д.Янжинхорлоо 1-6 давхар барилгыг өөрийн болгосон хулгайч луйварчин гэж гүтгэж худал мэдээлэл тараадаг. Бусад хөрөнгөө манай хүн нэр шилжүүлж цэгцэлж амжилгүй нас барсан” хэмээж байжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Янжинхорлоог шүүнэ гэчжээ. Эхнэр хүүхдээс нь хөрөнгө булаацалдаж байгаа нөхдийг шүүгээч
монголын авилгач шүүх шударга шүүх болуу. Харах л үлдлээ. Нас барсан нөхрийнх нь хөрөнгийг эхнэр хүүхдээс нь булааж авдаг увайгүй ёс монголд л байдаг. Тэрийг нь авилгалд идэгдсэн шүүхийнхэн хэрэгжүүлдэг. Гэвч харж л байя
Нөхөр нь нас барангуут эхнэр, үр хүүхдээс нь хөрөнгийг булааж авах гэж нөхрийнх нь төрсөн ах дүү нар хууль хяналтынхыг хахуулдаж хуурамч хэрэг үүсгэн өдий хүрсэн юм байна лээ. Шүүх үнэн зөвөөр шүнэ гэдэгт түмэн олон харж байна.
Нөхөр нь нас бараад удаагүй байхад нөхрийнх нь төрсөн ах дүү нар үр хүүхдээс нь хөрөнгийг нь булааж авах гэж олон жил мөнгөөр хахуулдаж цагдаа шүүхээр олон жил өнчирч үлдсэн хань, үр хүүхдийг зовоож байгаа юм байна лээ. Монголд мөнгө л байвал цагаандаа гарсан луйварчдыг шүүх үнэн зөвөөр шүүнэ гэдгийг олон түмэн харж байна.