А.Баяр: Дүүрэг орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудлыг хөндөнө

2023 оны 11 сарын 16
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтарч төрийн цэргийн байгууллагад 20 жил тасралтгүй зүтгэж, бусдыгаа манлайлсан 032-р ангийн ахлах ахлагч Д.Өлзий-Оршихд дүүргийн 34-р хороонд иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр, хашаа, гэх мэт амьдралын анхан шатны хэрэгцээг шийдвэрлэж өглөө.
 
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ: "Дүүрэг орон нутаг гэр гардууллаа гээд ярихаар хүмүүст их жижигхэн ажил хийсэн юм шиг санагдах байх. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд Өлзий-Оршихын хамт олноос эхлээд дүүргийн ИТХ-ын ажлын алба гээд хүн бүр нэгдэж хашаа, гэрийг нь барьж сэтгэлээ шингээж хийж өгсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь цаашид дүүрэг орон нутагт ажиллаж байгаа төрийн бүх шатны байгууллагын алба хаагчдын тулгамдсан хамгийн чухал асуудал болох хүний анхан шатны хэрэгцээ орон байр, орон сууцны асуудлыг шийдвэрлэж чадвал төрийн бүтээлч дээшилж, бүтээмж сайжирна. Тиймээс энэ чиглэлийн асуудлыг Хурлын даргын хувьд шат шатанд нь хөндөж тавих болно" гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top