Хонь
Завгүй өдөр. Нэгэн зэрэг олон ажил барьж авах хэрэггүй. Хоёр томоохон ажлаа сонгож, бусдыг нь хойшлуулж эсвэл өөр хүмүүст даалга. Хамт олонтойгоо харилцахдаа буулт хийхийг хичээгээрэй.
Үхэр
Санхүү болон төлөвлөгөөгөө цэгцэл. Төсвөө тооцоолж, бага хэмжээний өрөө дарж, төлбөрүүдээ хий. Хуучин танил гэнэт гарч ирэх ба таатай яриа өрнүүлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ маргах хэрэггүй.
Ихэр
Эрч хүч нь оргилох тул сөнөөгч бус бүтээгч урсгалд чиглүүл. Хуучин ахуйн асуудлаа шийдээрэй. Бусадтай ярилцахдаа үгээ бод. Аливаа мэдээллийг нягтал. Сайн танихгүй хүмүүсээс сонссон бүхэнд итгэх хэрэггүй.
Мэлхий
Өнөөдөр гадаад ертөнцтэй аль болох харьцахгүй байх хүсэл төрнө. Тийм боломж гарвал энэ өдрийг тайван хэмнэлд өнгөрүүл. Эргэн тойрны хүмүүс танаас их анхаарал хүсвэл татгалзаарай.
Арслан
Аливаа яриа хэлэлцээ, маргаан таны талд шийдэгдэнэ. Ойрын хүмүүстэйгээ сонирхолтой санаагаа хуваалцаарай. Нэг багт ажилладаг хүмүүстээ урмын үг хэлэхээ мартуузай.
Охин
Аливааг эрүүл саруулаар харах чадвар шаардана. Эргэн тойрны хүмүүс үүлэн дээгүүр хөвж байх тул зохион байгуулагч, хянагчийн үүргийг өөртөө авах хэрэг гарна. Төгс үр дүн гэж байдаггүй тул өндөр шаардлага тавихгүй байхыг хичээгээрэй.
Жинлүүр
Байгалиас заяасан дипломат зан нь өнөөдөр л хэрэг болно. Муудсан найз нөхдийгөө эвлэрүүлж, гэр бүлийн зөрчилд гарах гарц олно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр худалдан авалт бүү хий.
Хилэнц
Эргэн тойрны хүмүүс таны тэвчээрийг шалгаж байгаа мэт санагдана. Үүнд автах хэрэггүй. Таны хурц ухаан бусдын далд таагүй санааг илрүүлэхэд тус болно. Асуудлыг шууд шийдэх гэж бүү яар.
Нум
Идэвхтэй, сонирхолтой өдөр. Мэдлэгээ баяжуулахад таатай. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа урмыг үг, дэмжлэг, чин сэтгэлийн тэврэлтээ бүү харамлаарай. Төлөвлөгдсөн уулзалтад хожигдохгүй байхыг хичээгээрэй.
Матар
Ажил, амьдралаа зохицуулж сурах цаг нь болжээ. Ажлаа хувийн цагаараа хийхээ боль. Зөвхөн гэрийнхээ ажилд л төвлөр. Гэр бүлийнхэнтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж эсвэл зүгээр анхааралтай сонс.
Хумх
Тааламжтай мөчүүдээр дүүрэн өдөр. Хамгийн гунигтай, дуугүй хүмүүстэй хүртэл хэл амаа амархан олно. Өртэй бол өрөө дарах эсвэл амлалтаа биелүүлэхэд тохиромжтой өдөр.
Загас
Өөртөө анхаарал халамж тавиарай. Энэ өдрийг огцом хөдөлгөөн, гэнэтийн аяллаас хол хэвийн хэмнэлээрээ өнгөрүүл. Өдөр тутмын ажлаа хурдан амжуулна. Бусдын бухимдлыг ойр тусган авах хэрэггүй. Тэр хүн зүгээр л ядарчээ.

Сэтгэгдэл ( 0 )