БАЯНЗҮРХ: “Өгөөмөр өдөр” арга хэмжээг зохион байгууллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн өөрт хэрэггүй эд зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх, солилцох “Өгөөмөр өдөр” арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өдөрлөг зохион байгууллаа.

Өөрт хэрэггүй зүйлсээ хаяхгүйгээр хэн нэгэнд өгөх, солилцох, хог хаягдал болгохгүй байх нь эх дэлхийдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Жишээ дурдахад цамц, өмд үйлдвэрлэхэд 10100 литр ус шаардагдахаас гадна цахилгаан эрчим хүч, байгалийн маш олон нөөцийг ашигладаг байна. Энэ сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэглэхгүй эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, хог хаягдлын үүсэлтийн хэмжээг багасгах, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан.

“Өгөөмөр өдөр”-т 1018 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж 6,800 кг 7,615 төрлийн хувцас, электрон бараа, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний эд зүйлс ирүүлж солилцсон байна. Бид хэн нэгэнд хэрэгтэй 5533 хувцас солилцсоноор түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай 47,000,000,000 литр усыг хэмнэж чаджээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top