Өнөөдөр 2023.04.11. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандлаа. 19 цаг 35 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.
Энэ өдөр Олимпын аварга, хүрэл медальт, Зөвлөлтийн гүйлтийн тамирчин Людмила Кондратьева, Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын IV Бела вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.
1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.
2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1957 оны энэ өдөр Их Британи Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.
1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.
2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.
Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.
Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )