ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Өнөөдөр 2023.03.31. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 06 цаг 34 минутад мандлаа. 19 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр. Азербайжанд өнөөдөр Хоморголон устгалыг дурсах өдөр бол Мальтад Эрх чөлөөний, Тайландад Нангкао хааныг дурсах өдөр.

Өнөөдөр Германы Оскарын шагналт кино найруулагч Фолькер Шлёндорф, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Кристофер Уокен, Америкийн Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Ирландын зохиолч Иен Макдоналд, Словены Ерөнхий сайд асан Аленка Братушек, Оросын хоккейч Павел Буре, Шотландын жүжигчин Юэн Макгрегор, Америкийн жүжигчин Лайза Коши зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийжээ.

2014 оны энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаагаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.

1959 оны энэ өдөр Түвдийн бурханы шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц хил давж, Энэтхэгээс улс төрийн орогнол хүсжээ.

1966 оны энэ өдөр ЗХУ-ын хөөргөсөн “Луна 10” хөлөг сарны тойрог замд орсон дэлхийн анхны сансрын хөлөг болжээ.

1991 оны энэ өдөр Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж, 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

Өнөөдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top