ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Өнөөдөр 2023.03.30. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 06 цаг 36 минутад мандлаа. 19 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Палестинд Газар нутгийн өдөр бол АНУ-д Үндэсний эмч нарын өдөр, Тринидад ба Тобагод Чөлөөлөгдсөн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Уоррен Битти, Донна Д’Эррико, Грэммийн шагналт дуучин Трэйси Чапмен, Канадын дуучин Селин Дион, Оросын хоккейч Сергей Мозякин, Испанийн хөлбөмбөгч Серхио Рамос зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр Хятад-Японы хоёрдугаар дайнаар Япон улс Хятадын Нанжин хотод хяналтаа тогтоожээ.

1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Зөвлөлтийн арми Австрийн Венна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлжээ.

1949 оны энэ өдөр Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.

1982 оны энэ өдөр “Шаттл” сансрын хөтөлбөрийн хүрээнд “Колумбиа” хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж, Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газардав.

2017 оны энэ өдөр Дэлхийн анхны хувийн сансрын хөлөг “SpaceX” амжилттай хөөрчээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top