ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Өнөөдөр 2023.03.28. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 06 цаг 40 минутад мандлаа. 19 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -4 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Чех, Словакт Багш нарын өдөр бол Азербайжанд Улсын үндэсний аюулгүй байдлын албадын ажилтнуудын өдөр, Сербид Үндсэн хуулийн өдөр.

Өнөөдөр Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Максим Горький, Филиппин улсын 16 дахь Ерөнхийлөгч Родриго Дутерте, Америкийн сагсан бөмбөгч Люк Уолтон, Швейцарын алдарт теннисчин Станислас Вавринка, Греммийн наадмын зургаан удаагийн шагналт дуучин Леди Гага зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” буюу “Сандоо амбан” жүжгийг анх тогложээ.

1966 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид “БНМАУ БНХАУ хоёр улсын 1966 онд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээрийн протокол”-д гарын үсэг зурав.

2006 оны энэ өдөр Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин тэргүүтэй Эрээн хотын захиргааны төлөөлөгчид Дорноговь аймагт айлчилжээ. Айлчлалын хугацаанд Чэн Хэпин болон төлөөлөгчид “БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээ”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Замын-Үүд боомт хотын хамтын ажиллагааны хэлэлцээ” зэрэг олон баримтад Замын-Үүд хотноо гарын үсэг зурав.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анхны хуралдаанаа хийжээ.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1854 оны энэ өдөр Франц болон Их Британи улс ОХУ-д дайн зарлажээ.

1959 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөл Түвдийн засгийн газрыг тараав.

1970 оны энэ өдөр Туркийн баруун хэсэгт газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алджээ.

2005 оны энэ өдөр Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэйгээр газар хөдөлж, 1300 хүн амиа алдаж, 1140 хүн бэртэж гэмтэж байв.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top