ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Өнөөдөр 2023.03.27. Энэ оны 86 дахь өдөр бол он дуусахад 279 хоног үлдээд байна. 

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Мөн Олон улсын вискиний өдөр. Мьянмарт өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр, Анголад Ялалтын баяр, ОХУ-д Оросын үндэсний гвардын дайчдын өдөр, Японд Сакура цэцэглэх баярын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин, найруулагч Квентин Тарантино, тус улсын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Мерайя Кери, Германы алдарт хаалгач Мануэл Нойер, дуучин, жүжигчин Ферги, Испанийн хөл бөмбөгч Марк Муниеса нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958 - ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар Никита Хрушев томилогджээ.

1975 - Аляскийг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.

1981 - Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөн өрнөжээ. Жагсаалд 12 сая польш иргэн оролцсон байна.

1993 оны энэ өдөр БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суужээ.

1998 оны энэ өдөр АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top