ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Өнөөдөр 2023.03.15. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 06 минутад мандлаа. 18 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. Беларуст өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Унгарт Хувьсгал эхэлсэн өдөр юм.

Энэ өдөр Америкийн поп дуучин Теренс Трент Д’Арби, дуучин, жүжигчин Брет Майклс, жүжигчин Ева Лонгория, Италийн поп дуучин Сабрина, Францын хөлбөмбөгч Поль Погба зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны гуравдугаар сарын 15-22-нд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийв. Хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанаар хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурж, Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

2013 оны энэ өдөр Монголын залуу зохиолчдын холбоо дэргэдээ утга зохиолын дугуйлан байгуулжээ.

2017 оны энэ өдөр Монгол Улсын хэлний бодлогын зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн ажлаа тайлагнажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1984 оны энэ өдөр Рыбинск хотын нэрийг Андропов болгон сольжээ.

1985 оны энэ өдөр Анхны домен “.com” бүртгэгджээ.

1990 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв ЗСБНХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөв.

1994 оны энэ өдөр Беларуст Үндсэн хууль батлагджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top