ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Өнөөдөр 2023.03.10. Энэ жилийн 69 дэх өдөр ба он дуустал 296 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 07 цаг 16 минутад мандаж, 18 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 2 хэм хүйтэн, шөнөдөө -16 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хиймэл үсний өдөр, Архивын өдөр тохиож байгаа бол Украин Тариаланчдын баяр, АНУ Цаасан мөнгөний өдөр, Болгар Холокостын хохирогчдын дурсах өдөр, Мьянмар Хуурай улирал эхэлсэн өдөр, Ирак, Иран, Сири Курдын үндэсний хувцсын өдөр, Төвөд Бослогын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр тулааны урлагийн мастер, жүжигчин Чак Норрис, Саудын шейх, алан хядагч №1 Усама бен Ладен, Америкийн загвар өмсөгч, жүжигчин Шэрон Стоун, Чехийн супермодел Ева Герцигова, жүжигчин Оливиа Уайлд, Швейцарын теннисчин, Олимпын аварга Белинда Бенчин нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1535 оны энэ өдөр Испанийн далайчид Номхон далайд Галапагоссын арлуудыг нээжээ.

1801 онд Британид хүн амын анхны толлого эхэлж байв.

1876 онд Александр Белл өөрийн зохиосон утасны аппаратдаа патент авснаас гурван хоногийн дараа хажуу өрөөнд нь байсан туслах Томас Уотсонтой анх удаа утсаар ярьжээ.

1893 оны энэ өдөр Зааны Ясан Эрэг Францын колони болов.

1905 оны энэ өдөр Лондон хотноо хөлбөмбөгийн “Челси” клуб байгуулагджээ.

1910 онд Хятадад боолчлолыг хориглов.

1959 оны энэ өдөр Төвөдөд бослого гарчээ. Бослого дарагдсаны дараа XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хот руу цөлөгдөв.

2006 онд гараг хоорондын “Mars Reconnaissance Orbiter” станц Ангараг гарагт хүрчээ.

2019 энэ өдөр Этиопт “Boeing 737 MAX 8” онгоц осолдож, 157 хүн амиа алдав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top