БЗД: Эцсийн буудлыг тохижуулах цогц бүтээн байгуулалт хийнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Өөрөөр хэлбэл дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их үүсдэг гэдэг асуудлыг тавьж, санал хүсэлтээ ирүүлдэг. Тиймээс бид холбогдох байгууллагатай ярьж автобусны тоо, чиглэлийг нэмэхээр болсон. Энэ ажилтай холбоотойгоор автобусны эцсийн буудлыг цогц байдлаар тохижуулах шаардлага гарсан. Тухайн байршилд буюу нийт 4379 м.кв талбайд

  • Монос, улиас, нарс, хайлаас, шар хуайс тарьж, ногоон байгууламж бий болгоно
  • Сандал
  • Явган зам талбай
  • Гэрэлтүүлэг
  • Саравч
  • 20 авто машины ил зогсоол
  • Автобусны хоёр буудал зэрэг цогц ажлыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон хийж гүйцэтгэнэ.

 

 

Автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил 23 дугаар хорооноос гадна 14 дүгээр хороо Халдварын эцэс, 9 дүгээр хороо Шархадны эцэс, 20 дугаар хороо Гачууртын эцсийн буудлууд дээр хэрэгжинэ. Цогц ажлыг хийхдээ иргэдээс санал авч, автобусны буудлын чиглэл, нөхцөл байдал дээр үндэслэн, судалгаа хийн, зураг төслийг боловсруулсан. Автобусны эцсийн буудлуудыг ийнхүү цогц байдлаар тохижуулснаар төлөвлөлт сайжирна, автобусны эргэлт нэмэгдэнэ, түгжрэл тодорхой хувиар буурахаас гадна иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Тиймээс иргэд та бүхэн бидний хийж буй ажлыг дэмжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй тохижилт, бүтээн байгуулалттай холбоотой зарим мэдээллийг нягталж байхыг хүсье. Иргэндээ ээлтэй дүүргийг бий болгохын тулд бид хичээн ажиллах болно хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.91.138) 2023 оны 02 сарын 03

Дэмжиж байна

0  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 03

Гол нь хариуцагч, эзэнтэй байлгаж ашиглах талдаа л анхаармаар харж хандах хунгуй бол хичнээн сайхан юм хийгээд ч нэмэргуй, тоногдоод, эвдрээд л дуусна

0  |  0
Зочин(64.119.29.146) 2023 оны 02 сарын 03

Гүйцэтгэл дээр нь маш анхаарах хэрэгтэй. Ямарч стандартгүй мангар юм хийж нүд хуурна даа өлөн юмнууд.

1  |  0
зочин(192.82.81.167) 2023 оны 02 сарын 03

Бас бие засах газар хийгээрэй, хүмүүс хаа сайгүй морь хараад байдаг шүү

0  |  0
зочин(139.5.217.126) 2023 оны 02 сарын 03

дундаас нь бас цохих биз дээ новнууд зүгээр хэзээ ч ажил хийхгүй дээ

1  |  0
Top