ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 03

Өнөөдөр 2023.02.03. Билгийн тооллын 13.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр АНУ-д Сүйн бөгжний өдөр, мөн Эмэгтэй эмч нарын баяр бол Иранд Ээжүүдийн баяр, Вьетнамд Коммунист намын өдөр, Тайландад Ахмад дайчдын өдөр.

Өнөөдөр Германы хөгжмийн зохиолч Феликс Менделсон, АНУ-ын анагаах ухааны дээд боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй Элизабет Блэкуэлл, Их Британийн 44, 46, 49 дэх Ерөнхий сайд Роберт Солсбери, Германы хөлбөмбөгийн дасгалжуулагч, 2014 оны дэлхийн аварга Йоахим Лёв зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1783 оны энэ өдөр Испани улс тусгаар тогтносон АНУ-ыг хүлээн зөвшөөрчээ.

1867 оны энэ өдөр Мүцүхито Японы эзэн хаанаар өргөмжлөгдөж, Мейжигийн эрин үе эхлэв.

1958 оны энэ өдөр Бельги, Нидерланд, Люксембургийн эдийн засгийн холбоо болох Бенилюксийг байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

1966 оны энэ өдөр ЗХУ-ын “Луна-9” сансрын хөлөг Саран дээр зөөлөн буулт хийсэн, Сарны гадаргууны гэрэл зургийг авсан анхны хөлөг болжээ.

1972 оны энэ өдөр Иранд хүчтэй цасан шуурга болсны улмаас 4000 хүн амиа алджээ.

1972 оны энэ өдөр Саппоро хотод өвлийн XI Олимпын наадам нээлтээ хийжээ.

Өнөөдөр үс засуулвал Жаргал ирнэ.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top