ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Өнөөдөр 2023.02.02. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 08 цаг 19 минутад мандлаа, 17 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын интернетийн аюулгүй байдлын өдөр, Чарганы нохойг хамгаалах өдөр, Ус,намагт газрын нөөцийг хамгаалах өдөр тохиож байна. Мөн Францад өнөөдөр Бялууны баяр, Азербайжанд Залуусын өдөр, Уэльст Лааны баяр, Тайландад Зохион бүтээгчдийн баяр.

Өнөөдөр Монголын Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар, Уильям Шекспирийн цорын ганц хүү Хамнет Шекспир, АНУ-ын зохиолч Айн Рэнд, БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Колумбын дуучин Шакира, Испанийн хөлбөмбөгч Жерар Пике зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2016 оны энэ өдөр “Монгол хэлний их тайлбар толь”-ийн гар утасны хувилбарыг олон нийтэд танилцуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1421 оны энэ өдөр Бээжин хотноо Хориотой хот баригдаж дуусжээ.

1848 оны энэ өдөр Сан Францискогийн усан онгоцны зогсоолд хятад цагаачдыг тээвэрлэсэн анхны усан онгоц иржээ.

1922 оны энэ өдөр Францад Жеймс Жойсын “Улисс” тууж бүтэн эхээрээ хэвлэгдэн гарчээ.

1943 оны энэ өдөр Сталинградын тулаан дуусав.

1970 оны энэ өдөр Германы Мюнхен хотод мэдрэлийн эс шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийжээ.

2008 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози загвар өмсөгч Карла Брунитэй гэрлэжээ. Ингэснээр Николя Саркози Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа гэрлэсэн Францын анхны Ерөнхийлөгч болж байв.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top