ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Өнөөдөр 2023.02.01. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандлаа, 17 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Никарагуад Агаарын цэргийн хүчний өдөр, Унгарт Бүгд найрамдах улсын өдөр, АНУ-д Үндэсний эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Монакогийн гүнж, поп дуучин Стефания, Америкийн жүжигчин Шерилин Фенн, зохиолч Мэг Кэбот, дуучин, алдарт Элвис Преслигийн охин Лиза Мария Пресли, “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн зохион байгуулсан улс төрийн цуглаан болжээ.

2011 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэг Нэпко компанийн “Британиика” бүтээлд олгов.

2013 оны энэ өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, 2012 оны үндэсний их баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох талаар хэлэлцжээ. Хуралдаанаар сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож, “Чимэг”-ийг хураах, Улсын начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийдвэр гаргав. Мөн үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг олгох, зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох, долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Трюгве Ли НҮБ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Мөн Унгар улс бүгд найрамдах улс болжээ.

1949 оны энэ өдөр Израиль улс Баруун Иерусалимыг албан ёсоор өөртөө нэгтгэсэн байна.

1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул сансарт хөөрөв.

Өнөөдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Хараал жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top