БЗД: Япон улсад эмч нарыг дадлагажуулна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Young brain institute болон Social house policy institute-ийн төлөөлөлтэй гадаадын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Баянзүрх дүүрэг гадаадын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон ажил санаачлан хийж байгаа. Тэгвэл энэ удаа Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Young brain institute болон Social house policy institute-ийн төлөөлөлтэй гадаадын хамтын ажиллагаа, эмч солилцооны хөтөлбөр, мэргэжилтэн бэлтгэх талаар санал солилцлоо.

Тус байгууллагууд нь энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд энэ удаа Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Энхний ээлжид Япон улсад эмч нарыг дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр гадаадын хамтын ажиллагаагаа олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гадаадын хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтуудыг татах нь чухал ч гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх, сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр гадаад багш нарыг урьж ажиллуулах, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үр дүнтэй бодит ажлуудыг хийх сонирхолтой байна гэдгээ хэллээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top