ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Өнөөдөр 2023.01.31. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 08 цаг 22 минутад мандлаа, 17 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -19 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Науруд Тусгаар тогтнолын өдөр бол Австрид Гудамжны хүүхдүүдийн өдөр.

Энэ өдөр Оросын эдийн засагч, “Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер, Америкийн гитарчин, трэш метал хамтлаг “Slayer”-ийг үүсгэн байгуулагчдын нэг болох Жефф Ханнеман, Их Британийн жүжигчин, дуучин Минни Драйвер, Америкийн жүжигчин Керри Вашингтон, дуучин Жастин Тимберлейк зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Сибирьт Зөвлөлт засгийн эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн тариачдын бослого эхэлжээ.

1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул «Эксплорер-1» хөөрчээ.

1968 оны энэ өдөр Бүгд найрамдах Науру улс тусгаар тогтнолоо зарлав.

2000 оны энэ өдөр Номхон далайд “Alaska Airlines” компанийн “MD-83” онгоц унаж, 88 хүн амиа алджээ.

2012 оны энэ өдөр “Toyota Corolla” автомашиныг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай автомашинаар нэрлэжээ.

2020 оны энэ өдөр Их Британи Европын Холбооноос гарав.

2021 оны энэ өдөр Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальныйг дэмжсэн хоёр дахь жагсаал эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Дашнямтай өдөр.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top