ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Өнөөдөр 2023.01.24. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандлаа, 17 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -22 хэм, шөнөдөө -34 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын боловсролын өдөр бол Румынд Нэгдлийн өдөр.

Энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Нил Даймонд, Францын жүжигчин Даниэл Отёй, Жюли Дрейфус, Америкийн жүжигчин Эд Хелмс, Кэрри Кун, Оросын жүжигчин Екатерина Климова, Англи-Америкийн жүжигчин, модель Миша Бартон, Английн хөлбөмбөгч Томми Хобан зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр БНМАУ-ын 12 дугаар Бага хурал хуралджээ. Тус хурлаар Х.Чойбалсанг Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар сонгов.

1967 оны энэ өдөр БНМАУ-Этиоп улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2011 оны энэ өдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлжээ. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн байна. Эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын гурван сая дахь иргэнээр тодруулсан билээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр Америкийн Ричмонд хотод лаазтай пиво анх худалдаанд гарчээ.

1984 оны энэ өдөр анхны pc компьютер “Apple Macintosh” гарчээ.

2006 оны энэ өдөр Танэгашима сансрын буудлаас пуужин тээвэрлэгч “H-IIA”-гийн тусламжтайгаар зайнаас тандан судлах хиймэл дагуулыг хөөргөсөн байна.

2020 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Холбооноос гарах гэрээнд гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top