Дуу цахилгаантай аадар борооны дараахь үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна

О.Должин | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст халуун үргэлжилж, нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зарим газраар борооны өмнө салхи түр ширүүсэх төлөвтэй аж.

Агаарын температурын хувьд шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 7-12, Алтайн өвөр говь орчмоор 23-28Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. Харин өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 20-25, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 35-40, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Нийслэл Улаанбаатар хотод бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top