ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Өнөөдөр 2023.01.13. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -23 хэм, шөнөдөө -28 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулийн өдөр бол Того улсад Эрх чөлөөний, ОХУ-д Хэвлэлийн өдөр.

Энэ өдөр Энэтхэгийн анхны сансрын нисэгч Ракеш Шарма, Английн дуучин, жүжигчин Грэм Макферсон буюу Саггс, Америкийн жүжигчин, найруулагч Патрик Демпси, Английн жүжигчин Орландо Блум, Рут Уилсон, Австралийн жүжигчин Лиам Хемсворт, Канадын уран гулгагч, олимпын аварга Габриэль Дэйлман зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1992 оны энэ өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр “Wham-O” компани тоглоомон нисдэг таваг гаргаж эхэлжээ.

1967 оны энэ өдөр Того улсад төрийн эргэлт болов.

1970 оны энэ өдөр Биафра бууж өгснөөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1988 оны энэ өдөр Тайванийн уугуул Ли Тэн Хуй Тайвань улсаас гаралтай анхны Ерөнхийлөгч болов.

1993 оны энэ өдөр Химийн зэвсгийн конвенцод гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top