ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Өнөөдөр 2023.01.12. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -16 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Энэтхэгт Үндэсний залуучуудын өдөр бол Танзанид Занзибарын хувьсгалын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч Лилиана Кавани, Японы зохиолч Харүки Мүраками, Францын жүжигчин Оливье Мартинес, Оросын жүжигчин, найруулагч Рената Литвинова, Английн модель Хизер Миллс, «Spice Girls» хамтлагийн дуучин Мелани Чисхолм зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгчээ.

2010 оны энэ өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр ЗХУ нацист Германы эсрэг өргөн цар хүрээтэй довтолгоог эхэлжээ.

1954 оны энэ өдөр хатан хаан II Элизабет анх удаагаа Их Британиас гаднах улс Шинэ Зеландын парламентын хуралдааныг нээжээ.

1991 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жорж Бушт Кувейт дахь Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрчээ.

2010 оны энэ өдөр Гаитид газар хөдлөлтөөр 222 570 хүний амь үрэгджээ.

Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил, бизнес, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top