ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Өнөөдөр 2023.01.11. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -4 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Энэ өдөр Дархан цаазат газар, үндэсний хүрээлэнгийн өдөр, мөн Ажлын байран дахь тэгш байдлыг хангах олон улсын өдөр. АНУ-д Тамхи эрүүл мэндэд хортойг сануулах өдөр, Тунист Хүүхдийн баяр, Албанид Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдөр, Мороккод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Монголын эзэн хаан Мөнх, Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Феодосий, АНУ-ын Үндэсний банкийг үүсгэн байгуулагч, анхны Сангийн сайд Александр Хамилтон, LCD-г нээсэн Швейцарын химич Алберт Хофманн, Энэтхэгийн эрдэмтэн, Нобелийн шагналт Кайлаш Сатярти, Бразилын хөлбөмбөгч Родриго Хосе Перейра зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1693 оны энэ өдөр Италийн Сицил аралд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 60 мянга гаруй хүн амиа алджээ.

1787 оны энэ өдөр одон орон судлаач Уильям Хершел Тэнгэрийн ван гарагийн дагуулуудыг нээжээ.

1922 оны энэ өдөр анх удаа инсулиныг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Канадын иргэн 14 настай Леонард Томпсон инсулин хэрэглэсэн анхны хүн юм.

1935 оны энэ өдөр Америкийн эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт Номхон далайг туулах ганцаарчилсан нислэг үйлджээ.

1963 оны энэ өдөр Лос-Анжелес хотод анхны шөнийн клуб нээгджээ.

2003 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн амбан захирагч ялын дээд хэмжээ авсан 150 хэрэгтэнд бүгдэд нь өршөөл үзүүлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top