ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Өнөөдөр 2023.01.10. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Тайландад Хүүхдийн өдөр бол Фолкландын арлуудад Маргарет Тэтчерийн өдөр, Багамд Олонхын засаглалын өдөр юм.

Энэ өдөр Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук, Америкийн одон орон судлаач, физикч, Нобелийн шагналт Роберт Вудро Вилсон, Пуэрто Рикагийн боксчин, дэлхийн аварга Феликс Тринидад, Энэтхэгийн жүжигчин Калки Коечлин, Данийн хөлбөмбөгч Кеннет Вермеер, Японы сүмоч Ишиүра Масакацү зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны метроны шугамыг тавьжээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхны хуралдаан Лондонд болов.

1966 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны хооронд дайн зогсоох тухай Ташкентын тунхаг бичгийг үзэглэжээ.

1989 оны энэ өдөр Кубын цэргүүд Анголоос гарч эхлэв.

2001 оны энэ өдөр “Wikipedia” анх гарчээ. Таван өдрийн дараа “Wikipedia” бие даасан сайт болсон байна.

2010 оны энэ өдөр ОХУ-д шинэ төрлийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох гэрийн хориог нэвтрүүлжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай.

Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top