Өнөөдөр 2023.01.06. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 14 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дайнаас өнчирсөн хүүхдүүдийн өдөр. Иракт өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр бол Исландад өвлийн дунд үе буюу Йоль баяр, АНУ-д Технологийн үндэсний өдөр.
Энэ өдөр Францын үндэсний баатар Жанна д’Арк, агаарын бөмбөлөг зохион бүтээсэн Жак-Этьенн Монгольфье, домогт Трояг нээсэн археологич Хенрих Шлиман, Италийн жүжигчин Адриано Челентано, “Pink Floyd” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Сид Баррет, “AC/DC” рок хамтлагийн гитарчин Малколм Янг, Мистер Бин буюу Роуэн Аткинсон, Оросын загвар өмсөгч Ирина Шейк зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1933 оны энэ өдөр аймгийн шүүхийг татан буулгаж, зарим үүргийг нь сумын захиргаанд шилжүүлж, сумын захиргааны захиран тушаах эрхийг өргөтгөжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1896 оны энэ өдөр ах, дүү Люмерийн “Ла Сёота буудалд галт тэрэг ирлээ” киноны нээлт болжээ.
1912 оны энэ өдөр Нью Мексико АНУ-ын 47 дахь муж болов.
1943 оны энэ өдөр Улаан армийн бие бүрэлдэхүүн мөрдэс зүүдэг болжээ.
1992 оны энэ өдөр Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо зарлажээ.
2015 оны энэ өдөр манай нарны аймгаас гадна орших Дэлхийтэй хамгийн төстэй “Kepler-438b” гарагийг илрүүлсэн байна.
Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Харин төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )