ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Өнөөдөр 2022.12.30. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 08 цаг 42 минутад мандлаа, 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Словак улсад Бие даасан экологийн муж улс гэж тунхагласан өдөр бол Мадагаскарт Бүгд найрамдах улсын өдөр.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч, хаалгач Гордон Бэнкс, Оросын зохиолч, улстөрч Владимир Буковский, Америкийн рок дуучин Патти Смит, Их Британийн дуучин Жефф Линн, Жей Кей, Америкийн гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгч Леброн Жеймс, Италийн хөлбөмбөгч Доменико Кришито зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр ЗХУ байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Керчь, Феодосиа, Калуга хотыг чөлөөлжээ.

1947 оны энэ өдөр Румын хаант улс байхаа больж, Бүгд Найрамдах Румын Ард Улс болов.

2000 оны энэ өдөр Кремлийн Их ордонд шинэ жилийн ёслол төгөлдөр хүлээн авалт дээр Оросын шинэ төрийн дууллыг анх удаагаа дуулжээ.

1993 оны энэ өдөр Израиль болон Ватикан улс дипломат харилцаа тогтоожээ.

2006 оны энэ өдөр Саддам Хуссейнийг цаазалсан байна.

Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.              

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top