ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

Өнөөдөр 2022.12.28. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын киноны өдөр. Азербайжанд өнөөдөр Өмгөөлөгчдийн өдөр бол Испанид Инээдний өдөр, ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсад Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Энэ өдөр Канадын хоккейч Рэймонд Бурк, Францын дуучин Дани Брийан, Японы сансрын нисэгч Акихико Хошидэ, Австралийн теннисчин Патрик Рафтер, Америкийн дуучин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт, Грэммийн 10 удаагийн шагналт Жон Леженд, Их Британи-Америкийн жүжигчин, модель Сиенна Миллер, Их Британийн усанд сэлэгч, олимпын гурван удаагийн аварга Адам Пити зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Улсын 19 дүгээр бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар нэртэйгээр байгуулжээ.

  • Мөн Алтай аймгийг татан буулгаж, Завхан аймагтай нэгтгэв.
  • Тариалангийн аймгийг Сэлэнгэ болгон өөрчлөв.
  • Аймгуудын III их хурал хуралдав.
  • Цэргийн сурган боловсруулах газрыг “Цэргийн улс төрийн газар” болгон өөрчилжээ.
  • Мөн “Ард” кино театр ашиглалтад оржээ.
  • Улаанбаатар хотноо анхны рашаан сувиллын газар байгуулагдав.
  • Том хүрээ, хийдүүдийн дэргэд Засгийн газрын төлөөлөгч суух болжээ.
  • Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо бичжээ.
  • Түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолоо бичжээ.

1978 оны энэ өдөр Монголын пионер, сурагчдын хөдөлмөр, соёлын улсын анхдугаар чуулган нээгджээ.

2011 оны энэ өдөр Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиож, ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан билээ.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс сайжирна.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top