ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 27

Өнөөдөр 2022.12.27. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас БНАСАУ-д Үндсэн хуулийн өдөр, ОХУ-д Аврагчдын өдөр.

Энэ өдөр Их Британийн гитарчин, дууны үг зохиогч, «Foreigner» рок хамтлагийн гишүүн Мик Жонс, Францын жүжигчин Жерар Депардье, кино найруулагч Гаспар Ноэ, Америкийн жүжигчин Уильям Скот Голдберг, Австралийн жүжигчин Эмили Де Рэвин, Канадын хоккейч Патрик Шарп, Их Британийн жүжигчин Оливия Кук зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Германд Польшийн бослого эхэлжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ нэгдсэн паспортын системтэй болж, паспорт-визийн алба байгуулагджээ.

1938 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелт иргэний нисгэгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, АНУ-ын нисэх хүчний анги байгуулагдаж эхэлжээ.

1949 оны энэ өдөр Нидерланд Индонезийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

1978 оны энэ өдөр Испанид Франкогийн дарангуйллыг төгсгөл болгосон шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

2008 оны энэ өдөр Израилийн армийн терроризмын эсрэг цэргийн ажиллагаа эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвижна.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top