ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 26

Өнөөдөр 2022.12.26. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -24 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Канад, Кирибати, Науруд Бэлэглэх өдөр бол ОХУ-д Агаарын довтолгооноос хамгаалах цэргүүдийн өдөр, Словенид Тусгаар тогтнол, нэгдлийн өдөр.

Энэ өдөр Австралийн кино найруулагч Фред Скеписи, Америкийн хөгжмийн продюсер Фил Спектор, Оросын Ардын жүжигчин Михаил Боярский, Америкийн жүжигчин Жаред Лето, Францын хөлбөмбөгч Уго Льорис, Английн жүжигчин Кит Харингтон, Оросын хөлбөмбөгч Денис Черышев зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1958 оны энэ өдөр МХЗЭ-ийн 13 дугаар Их хурал хуралдаж, 442 төлөөлөгч оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Лас-Вегаст алдартай дээрэмчин Багси Сигелийн барьсан «Фламинго» зочид буудал нээгджээ. Энэ өдрөөс эхлэн Лас-Вегас дэлхийн тоглоомын бизнесийн нийслэл хот болох өөрчлөн шинэчлэлт эхэлсэн байна.

1973 оны энэ өдөр сансрын «Союз-13» хөлөг газарджээ.

1974 оны энэ өдөр “Салют-4” сансрын станцыг хөөргөжээ.

1979 оны энэ өдөр “Парис – Дакар” ралли анх удаагаа болов.

2004 оны энэ өдөр Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлт орчин үеийн түүхэн дэх хамгийн аймшигт цунамиг дагуулжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top