ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Өнөөдөр 2022.12.21. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Филиппинд зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Самуэл Жексон, Рэй Романо, Оросын улстөрч, “Роскосмос” төрийн корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозин, Канадын жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кифер Сазерленд, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2015 оны энэ өдөр дэлхий дахинаа Монгол Улсын нэрийг өндөрт өргөн, олон улсын тэмцээн, уралдаанд үнэмлэхүй амжилт гаргасан монголчуудыг Монгол Улсын Соёлын элчээр томилох болж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, УИХ-ын дарга З.Энхболд гэрчилгээг нь гардуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр “New York World” сонин анх удаагаа үгийн сүлжээ хэвлэжээ. Үгийн сүлжээг Артур Уинн зохиосон байна.

1937 оны энэ өдөр Уолт Диснейн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино “Цасан гуа ба долоон одой” нээлтээ хийжээ.

1957 оны энэ өдөр Гондурас үндсэн хуулиа батлав.

1963 оны энэ өдөр Францын олон нийтийн телевизийн гол суваг болох “France 2” үүсгэн байгуулагджээ.

1988 оны энэ өдөр Ан-225 «Мрия» онгоцны анхны нислэг болжээ.

Өнөөдөр үс засуулвал Хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top