ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Өнөөдөр 2022.12.20. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -21 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүний эв нэгдлийн өдөр. Макаод өнөөдөр Хятадын засаг захиргааны тусгай бүс болсон өдөр бол ОХУ-д өнөөдөр Аюулгүй байдлын ажилтны өдөр юм.

Энэ өдөр Испанийн хаан Хуан Карлосын ууган охин Елена, Францын жүжигчин Элен Ролле, Оросын зохиолч, сэтгүүлч Дмитрий Быков, Америкийн кино найруулагч Тодд Филлипс, Оросын хоккейчин Андрей Марков, Английн хөлбөмбөгч Эшли Коул, Америкийн жүжигчин Жона Хилл зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Аж ахуйн яам байгуулагджээ.

2013 оны энэ өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1883 оны энэ өдөр Ниагарад АНУ, Канадыг холбосон анхны гүүр нээгджээ.

1924 оны энэ өдөр эх орноосоо урвасан гэж таван жилийн ял сонссон Адольф Гитлерийг Ландсбергийн шоронгоос сулласан байна.

1974 оны энэ өдөр Этиоп социалист улс болохоо зарлав.

1999 оны энэ өдөр Португал улс Макао арлыг Хятадад өгчээ.

2007 оны энэ өдөр II Элизабет Нэгдсэн вант улсын хамгийн өндөр настай хатан хаан болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top