ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Өнөөдөр 2022.12.19. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -20 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Өмгөөллийн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр Бастон арлын төлөөх тулалдаан эхэлжээ.

1946 оны энэ өдөр Энэтхэг-Хятад дахь Францын дайн эхэлжээ.

1965 оны энэ өдөр Шарль де Голль Францын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.

1972 оны энэ өдөр “Аполлон-17” хөлөг эх дэлхийдээ эргэн ирж, сансрын хөтөлбөр хаагджээ.

1997 оны энэ өдөр Жеймс Кэмероны “Титаник” кино нээлтээ хийв.

2007 оны энэ өдөр уугуул иргэдийн эрх ашгийн төлөөх идэвхтнүүд Бүгд найрамдах Лакота улсыг зарлажээ.

2016 оны энэ өдөр Туркт Оросын Элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөсөн хэрэг гарсан юм.

Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top