ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Өнөөдөр 2022.07.19. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 05 цаг 13 минутад мандлаа, 20 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 17 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Никарагуад Хувьсгалын өдөр бол Лаост Тусгаар тогтнолын, Японд Эмэгтэй сайд нарын өдөр.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Абель Феррара, Канадын кино найруулагч, жүжигчин Атом Эгоян, Украины улстөрч, Киев хотын дарга, боксын хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличко, Их Британийн жүжигчин Бенедикт Камбербэтч зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын төв хэвлэл “Уриа” сонин хэвлэгдэв.

Мөн Монголын цахилгаан мэдээний газар байгуулагджээ.

1978 оны энэ өдөр олон улсын пионерийн “Найрамдал” зуслангийн нээлт болов.

1984 оны энэ өдөр Монгол-БНХАУ-ын хилийг хамтран шалгасан тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын протокол байгуулагджээ.

2006 оны энэ өдөр Хятад, Монгол хоёр улс Өвөрмонголын хилийн боомт хот Рашаанд албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж, Рашаан-Сүмбэр боомт хийгээд боомтын бүсийн голоор нэвтрэх байгууламжийн төслийн тохиролцоонд хүрэв. Энэ нь Зүүн хойд Ази болон Түмэн хошууны ажлын төлөвлөгөөнд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Хятад, Монгол хоёр тал Нөмөргөн боомтын голын гүүр барих гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top