АШУҮИС-ийн ахлах сургуульд уламжлалт анагаах ухааны анги нээнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир АШУҮИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны туршилтын анги нээх бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Уламжлалт анагаах ухааны сургалттай Ерөнхий боловсролын сургууль байгуулахаар тусгасан.

Энэ хүрээнд Боловсролын сайдын 2026 оны А/102 дугаар тушаалаар Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоог бий болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын хэсгийг байгуулсан.

2026-2027 оны шинэ хичээлийн жилээс уламжлалт анагаах ухааны хөтөлбөрөөр сургалт эхлүүлэх тухай Боловсролын сайдын тушаал гарч, АШУҮИС-ийн зүүн хотхоны оюутны 3 дугаар байрыг 40 сурагчийн дотуур байртай, хичээлийн 6 танхимтай болгож тохижуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top