ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Өнөөдөр 2022.07.06. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний шарсан тахианы өдөр бол Перуд Багш нарын өдөр, Казахстанд Нийслэл хотын өдөр.

Энэ өдөр 14 дүгээр далай лам, Нобелийн энх тайвны шагналт Тэнзин Гьяцо, Америкийн жүжигчин Нед Битти, Сильвестр Сталлоне, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, Францын жүжигчин Натали Бай, Австралийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Жеффри Раш, Америкийн рэппер 50 Cent зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг, улаан Орос цэргийн хамтаар нийслэл хүрээнд орж иржээ.

1940 оны энэ өдөр БНМАУ-ын 23 дугаар Бага хурал хуралдаж, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн даргаар Г.Бумцэндийг, Ерөнхий сайдаар Х.Чойбалсанг тус тус томилжээ.

1960 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын Их хурлын дөрөв дэх удаагийн сонгуулийн I чуулган чуулж, шинэ Үндсэн хуулийг баталжээ. Энэ нь хувьсгалаас хойш баталсан гурав дахь Үндсэн хууль юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

1962 оны энэ өдөр Исламын Бүгд найрамдах Пакистан улстай дипломат харилцаа тогтоов.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top