Өнөөдөр 2022.06.03. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 44 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр. Черногорт өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Намибид Зэвсэгт хүчний өдөр юм.
Өнөөдөр Их Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга, хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөлбөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1959 оны энэ өдөр Сингапур Үндсэн хуультай болж, өөрийгөө удирдах улс болжээ.
1961 оны энэ өдөр Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээр эхэлжээ.
1965 оны энэ өдөр Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.
1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлжээ.
1992 оны энэ өдөр ОХУ-д Аюулгүйн зөвлөл байгуулагдав.
2004 оны энэ өдөр Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн, 33 метрийн гүнтэй бассейн нээгджээ.
2006 оны энэ өдөр Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарласан байна.
Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.
Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )