ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Өнөөдөр 2022.05.02. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 05 цаг 33 минутад мандлаа, 20 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Багш нарын өдөр, Польшт Төрийн далбааны өдөр, Индонезид Үндэсний боловсролын өдөр.

Энэ өдөр Японы зохиолч Ясүси Акимото, Америкийн жүжигчин, дуучин Элизабет Берриж, жүжигчин Дуэйн Жонсон, Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм, Их Британийн дуучин Лили Аллен, ханхүү Уильямын охин, Кембрижийн гүнж Шарлотта зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1998 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин, Америкийн бүжигчин Айседора Дункан нар хуримлажээ.

1997 оны энэ өдөр Тони Блэр Их Британийн Ерөнхий сайд болов.

2000 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Армийн хэрэгцээнд байршил тогтоох “GPS” төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрсөн байна.

2011 оны энэ өдөр АНУ-ын тусгай алба дэлхийн № 1 террорист Осама бин Ладеныг устгажээ.

2012 оны энэ өдөр алдарт зураач Эдвард Мюнкийн “Хашхираан” уран зургийг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 120 сая ам.доллароор зарав.

Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top