ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Өнөөдөр 2022.04.30. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандлаа, 20 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 16 хэм, шөнөдөө -4 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын жазз хөгжмийн өдөр. ОХУ-д Гал командын өдөр бол Гүржид Зэвсэгт хүчний, Мексикт Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, театрын найруулагч Шарль Берлен, Оросын нэрт дуучин Филипп Киркоров, Андрей Губин, Америкийн жүжигчин Кирстен Данст, рэпер Ллойд Бэнкс, Израилийн жүжигчин Галь Гадот, Америкийн жүжигчин, дуучин Дианна Агрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1994: Хятад болон Монгол Улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан болжээ. Хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт болон гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1961: ЗХУ цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц “К-19”-өө зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.

Мөн энэ өдөр Кубын удирдагч Фидель Кастро Лениний энх тайвны шагнал хүртэв.

1993: Европын цөмийн судалгааны байгууллага интернэтийг аюулгүй гэж үзсэн байна.

2013: Нидерланд улс 1849 оноос хойш анх удаагаа хаантай болжээ.

Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top