ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Өнөөдөр 2022.04.27. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 05 цаг 41 минутад мандлаа, 19 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 13 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Аюулгүй тээврийн өдөр бол ОХУ-д Парламентын, Словенид Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсах, Якутад Бүгд найрамдах улсын, Молдавд Төрийн далбааны, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Эрх чөлөөний, Сьерра-Леоне, Тогод Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Францын жүжигчин Анук Эме, Англи, Америкийн дуучин, жүжигчин Шина Истон, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Стас Михайлов, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Салли Хокинс, Оросын теннисчин Динара Сафина, Нидерландын хаан Виллем-Александер, Испанийн хөлбөмбөгч Исаак Куенка зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1965 оны энэ өдөр БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайнаар Германы цэргүүдийг Финландын Лапландаас гаргажээ.

1960 оны энэ өдөр Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтнов.

1961 оны энэ өдөр Африкийн Сьерра-Леоне улс Их Британиас тусгаар тогтножээ.

1967 оны энэ өдөр Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв.

1981 оны энэ өдөр компьютерийн маусыг үйлдвэрлэжээ.

1992 оны энэ өдөр Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтнов.

Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top