Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруу, Хархираа, Түргэний уулс, Увс нуур, Дархадын хотгор, Тамсагийн хоолой болон томоохон голуудын хөндийгөөр 25.0-34.9 градус, Мэнэнгийн тал, төв болон говийн нутгийн зарим хэсгээр 15.0-19.9 градус, Алтайн өвөр, Номин, Шарга, Галбын говь, Ингэн хөөвөрийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 10.4-14.9 градус, бусад нутагт 20.0-24.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-11.7 градусаар хүйтэн байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 3-р сарын 1-ний өдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр ихэнх нутгаар, 28-ны өдөр тал, хээрийн нутгаар, 3-р сарын 1-ний өдөр Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 27-ны өдөр нутгийн баруун хагаст, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )