Монгол, Оросын хэвлэл мэдээллийн форумд урьж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ОХУ-ын хамтын ажиллагааны “Соссотрудничество” агентлагтай хамтран зохион байгуулж буй Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форум маргааш буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 14:00-18:00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу /хуучнаар РЦНК/ “Русский Дом”-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр болно. 

Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбоо барих утас: 90106600, 94111727

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн өдрүүдэд тохиох хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд энэхүү чуулга уулзалт зүй ёсоор тооцогдож байна.

Монгол, Оросын сэтгүүлзүйн салбарын өнөөгийн байдал, сэтгүүлчдийн ур чадварын сургалт, харилцан мэдээлэл солилцох, сэтгүүлчийн ёс зүй зэрэг өргөн хүрээт асуудлыг хэлэлцэх энэхүү чуулга уулзалтын үеэр хамтын ажиллагааны шинэ өргөн боломжууд нээгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top