“Ялта хүрэх зам” уралдаанд оролцох уран бүтээлчдийг бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн наадамд оролцохыг хүсэж буй Монгол Улсын иргэдийг бүртгэж эхэлжээ.

Энэхүү наадам анх 2019 онд Ялта хотын төвд, Лениний далан дээр болжээ. Үүнээс хойш Крымийн хамгийн том, хамгийн чухал соёлын арга хэмжээнүүдийн нэг болсон байна. Энэ удаад зарлаж буй олон улсын хөгжмийн наадам нь ирэх дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 2-ны хооронд Хар далайн эрэг дэх Крымийн хойгийн Ялта хотод болох юм.

Энэ жилийн хувьд Улаанбаатар дахь Русский Дом дэмжиж, Монгол Улсаас уран бүтээлчид анх удаагаа оролцохоор болжээ.

Лавлах утас: 90059099, 89669005     

Бүртгэлд хамрагдах материалыг: tsetseg@rcnkmn.ru хаягаар ирүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top