Өнгөрсөн долоо хоногт 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн хоёр ч хуралдаан болов.
О.Гэрэлт-Од тэргүүтэй залуус 2021 оны аравдугаар сарын 27-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдаанаа албан ёсоор хуралдуулан, Удирдах хорооны 20 гишүүн буюу 10 дэд ерөнхийлөгч, 10 нарийн бичгийн даргыг шинээр сонгож, дүрмийн өөрчлөлт хийсэн байна.
Гэтэл нөгөө талд хэсэг залуус МЗХ-ны ээлжит бус 7-р их хурал зохион байгуулж, холбооны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатар гэх залууг сонгосон аж.
Залуучуудын холбоо ингэж хоёр хуваагдаж байгаад зарим иргэд дургүйцэн, шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд чухам аль нь үнэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар баталгаажуулах ёстой ба тус газраас МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зарлан хуралдуулсан 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож, Удирдах зөвлөлийн 20 гишүүн болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэж баталгаажуулсан байна.
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )