Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр бүх нийтээр амрахаар таарч байна.
Арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт 17 дугаар жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
Дараа нь арваннэгдүгээр сарын 26-ны баасан гаригт Улс тунхагласны өдөр болох тул хуулийн дагуу мөн бүх нийтээр амарна.

Сэтгэгдэл ( 0 )