ОБЕГ-ын албан хаагчид тангараг өргөв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

 

Улс эх орныхоо төлөө амь, биеэ үл хайрлан үнэнчээр зүтгэхээ батлан андгайлж тангараг өргөдөг нь цэрэг хүний бахархалт, дурсгалт мөчүүдийн нэг байдаг. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн хүрээний анги байгууллагад шинээр орж буй 20 албан хаагчийн  тангараг өргөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Мөн тангараг өргөх ёслолын үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад “Ми-8” нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн албан хаагчдын хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эрэлхэг зоригт хөвгүүдээ дурсах, тэдний үйл хэргийг мөнхжүүлэх, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг албан хаагчдын тангараг өргөх ажиллагаатай хамтатган зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ.

Албан хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөх ёслолд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн, талийгаачдын ар гэрийнхэн оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top