Өнөөдөр 26-28 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

  Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 градус дулаан байна. Баруун зүгийн нутгийн зарим газраар болон төвийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулс, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top