Байгаль хамгаалах хаврын аян өнөөдөр өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

 

БОАЖ-наас “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ыг гурван сарын турш орон даяар зохион байгуулсан аян өнөөдөр өндөрлөлөө. “Дэлхийн ойн өдөр”, "Дэлхийн усны өдөр”, "Дэлхийн цаг уурын өдөр” зэрэг олон улсын тэмдэглэлт өдрүүд давхар тохиосон юм. Энэ аяны хүрээнд “Эрүүл аюулгүй орчин” уриан дор “Цэвэр орчин бидний ирээдүй”, “Ногоон байгаль бидний ирээдүй”, ”Ус ба хүнсний аюулгүй байдал”, ”Экологийн хямралыг бууруулах бидний оролцоо” гэсэн сэдвүүдээр 26 арга хэмжээ зохион явуулжээ. Мөн байгаль хамгаалах аянтай холбогдуулан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, сургалт, уралдаан, үзэсгэлэн болон бүх нийтийн цэвэрлэгээ, мод тарих хөдөлгөөнүүдийг зохион байгуулсан юм.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top