ХЗХ-ны хохирогчдын хохирлыг төрөөс барагдуулах боломжтой гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дөнгөж сая Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоршоодод мөнгөө өгөөд алдсан иргэдийн хохирлыг барагдуулах боломжийн талаар ярилцсан байна.

Ерөнхий сайд: “Өмнө нь нийт хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр барагдуулсан. Үлдэх 50 хувийг мөн ийм хэлбэрээр шийдэх гарц харагдаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжилсан. Хэдийгээр амаргүй ч гэсэн асуудлыг шийдэхийн төлөө байна. Мөн битүүмжилсэн хөрөнгө үнэгүйдсэн, тухайн үед ажилдаа хайхрамжгүй хандсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай яригдана” гэв.

8300 хохирогчтой, хэдэн тэрбум төгрөгөөр яригдах энэ асуудлыг өмнө нь төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 36 тэрбум төгрөгийг хохирогчдод олгосон бөгөөд өнөөгийн байдлаар 21 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлээгүй байна.

Хадгаламж зээлийн хоршоодын нийт хохирогчдын ихэнх нь буюу 58 орчим хувь нь 5 сая хүртэл төгрөгийн хохирол амсчээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top