Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, монголчуудыг баярлуулсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр эх орондоо ирнэ. Тэрбээр одоо 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд ирсэн даруйдаа 12.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Дашрамд дуулгахад, Гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 15-нд Тайваньд тоглолтод оролцохоор явах ажээ. А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )