Шүтэн бишрэгчдэд нь өгөхгүйн тулд Муссолинигийн эдлэнг төр худалдан авчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Италийн фашист дарангуйлагч Бенито Муссолинигийн зуны эдлэнг Риччоне хотын захиргаа 1.2 сая еврогоор худалдан авчээ. 1890-ээд оны үед Адриатикийн тэнгисийн эрэг орчмын зуны өргөөний архитектурын загвараар барьсан тус эдлэн 1934 онд Муссолини зуны өргөө байжээ.

Өнөөг хүртэл Муссолинигийн эдлэн гэгддэг өргөөг дарангуйлагчийн шүтэн бишрэгчид худалдан авахаас сэргийлэх үүднээс хотын захиргаа худалдан авсан гэж хотын захирагч Риччоне Даниэла Анжелини мэдэгдсэн байна.

Италид Муссолинийг дэмжигчид олон байдаг төдийгүй Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн эрх баригч намд хүртэл байсаар байна. Предаппио хотод байдаг дарангуйлагчийн шарил неофашистуудын цуглардаг газар болжээ.

Сүүлийн жилүүдэд тус эдлэнг соёлын болон үзэсгэлэнгийн төв болгон ашиглаж ирсэн бөгөөд олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байжээ. Ирээдүйд тус газарт биет бус соёлын өвийн төв болон түүхэнд архивын газрыг байрлуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хотын захиргаа тус барилгын нэрийг Муссолинигийн эдлэн гэсэн хэвээр нь үлдээхээр зэхэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top