”Банкны санал асуулга” гэх линк дээр дарж орсноор 26.3 сая төгрөгийг залилуулжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

”Банкны санал асуулга” гэх тодорхойгүй холбоос линк гар утсанд нь ирсний дагуу, тус линк дээр дарж орсноор 26.370.000 төгрөгийг өөрийн данснаас алдсан гэх дуудлага, мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн утсаар болон цахим платформоор ирж буй хуурамч зар, мэдээллийн холбоос линк дээр дарж орохгүй байх, хувийн мэдээлэл, интернэт банкны нэр, нууц үгээр нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top